Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 08 – р сарын 3 - р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Чулуут, Цахир, Булган сумдын нутгаар 7,9 - 9,8 градус, бусад сумдын нутгаар 10,1-13,4 градус дулаан байв. Агаарт өдөртөө ӨндөрУлаан суманд 25,0 градус, Хашаат суманд 23,0 градус, бусад сумдын нутгаар 18,0-23,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө 5 градус дулаанаас, -6,0 градус хүрч цочир хүйтэрсэн байв. Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Булган, Жаргалант, Төвшрүүлэх сумдын нутгаар 12,0-14,0 градус , бусад сумдын нутгаар 15,0-20,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Цэцэрлэг суманд 53,0 градус, Хашаат суманд 49,0 градус, Батцэнгэл суманд 48,0 градус, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Өлзийт сумдад 47,0 градус, ӨндөрУлаан суманд 46,0 градус, Хайрхан, Өгийнуур, Чулуут, Төвшрүүлэх сумдын нутгаар 45,0 градус, бусад сумдын нутгаар 39,0- 43,0 градус хүрч халсан байна. Хөрсөнд шөнөдөө 2,0 градус дулаанаас, -6,0 градус хүрч цочир хүйтэрсэн байна. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр ӨндөрУлаан суманд 7 өдөр, Хашаат суманд 6 өдөр, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Жаргалант, Өгийнуур сумдад 5 өдөр, Тариат, Батцэнгэл, Чулуут сумдад 4 өдөр, Цэцэрлэг суманд 3 өдөр, Төвшрүүлэх, Булган, Өлзийт, Хотонт сумдад 2 өдөр, ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 2-7 удаа бороо орж, 0,0-35,5 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Хашаат суманд 35,5 мм, хамгийн бага тунадас Жаргалант суманд 0,0 мм тунадас унажээ.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5-17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секундэт 17 метр, Эрдэнэбулган суманд секундэт 15 метр, Тариат, Төвшрүүлэх, Булган сумдад секундэт 12 метр, Цэцэрлэг, Хашаат, Жаргалант, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар секунтэд 10 метр, бусад сумдын нутгаар секундэт 5 -9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 8 өдөр, Тариат суманд 6 өдөр, Эрдэнэбулган суманд 5 өдөр, Төвшрүүлэх, Хашаат, Өгийнуур сумдад 2 өдөр, Цэцэрлэг,Жаргалант, Өлзийт, Булган сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 08 -р сүүлчийн арав хоногт аймгийн нутгаар ургамлын дундаж өндөр 3-14 см, ургац 0,4 – 3,6 ц/га , ургамлын ургалт, зуншлагын байдал Төвшрүүлэх, Цахир, Батцэнгэл, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд үнэлгээтэй байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт аймгийн нутгаар бэлчээрийн хортон царцаа ихэнх сумдын 1-5 ширхэг ажиглагдсан. Чулуут, Цэцэрлэг, Хангай, Жаргалант, ӨндөрУлаан сумдын нутгаар бэлчээрийн хортог царцаа ажиглагдаагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд өвс хадлан бэлтгэх, мал оторлох зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Тариат, Эрдэнэмандал, Булган, Жаргалант, Хайрхан, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа